You are using an outdated browser. For a faster, safer browsing experience, upgrade for free today.

Байгаль орчны бодлого:

Бидний үйл ажиллагаанаас үүдэн гарах байгаль орчны бохирдлын үр нөлөөг боломжит хэмжээнд бууруулан, эх дэлхийгээ хайрлан хамгаалах өв соёл, ёс заншлыг ажилтнууд болон хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлж, хууль эрх зүйн шаардлагыг бүрэн хангаж, байгалийн нөөцийг үр ашигтай хэрэглэж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хог хаягдлын ухаалаг тогтолцоог бүрдүүлэн ажиллана.

Чанарын бодлого:

Улс үндэстний хүүхэд залуучуудыг хөгжилд түүчээлсэн ”Найрамдал хөтөлбөр”-өөр хэрэглэгчдэд таатай найрсаг үйлчилгээгээр салбараа хөгжүүлж, үйлчлүүлэгчдийн амарч хөгжих ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэн, чадварлаг хамт олныг байгууллагын соёлоор удирдаж, Монгол хүний язгуур үнэт зүйлс, түүхэн уламжлалыг өвлүүлэн үлдээхэд бодьтой хувь нэмэр оруулан үйл ажиллагаагаа байнга сайжруулан ажиллана.

Үнэт зүйл

Уламжлал, Нэр хүнд, Манлайлал, Чанартай үйлчилгээ, Найрсаг харилцаа

Алсын хараа

Азийн загвар зуслан болно.

Эрхэм зорилго

Хүүхэд өсвөр үеийнхний хөгжлийг манлайлан дэмжинэ.

Цогцолборын танилцуулга

Улс үндэстний хүүхэд, өсвөр залуу үеийг нийгмийн харилцааны үнэт баялаг, үндэсний ёс заншлаас суралцуулах, хүүхдийн эрхэд суурилсан хөгжлийг дэмжих, тэдний амарч, хөгжих эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, чанартай хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, хөгжлийн хөтөлбөрийн арга зүйг дэлгэрүүлэх эрхэм зорилготой Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа төрийн үйлчилгээний байгууллага юм.

Тоон мэдээ

10896+

Үндсэн ээлж
24120+

Өдрийн амрагч
40006+

Нийт амрагч

Зургийн цомог

1


2


3


4


5


6